ХОВД: Улсын начин Б.Сосорбарамын цолны мялаалга наадам боллоо

416
Ховд аймгийн Буянт сумыннутагт төрж, өссөн хөдөлмөрч хичээнгүй залуучуудын төлөөлөл бол Монгол Улсын начин Батдоржийн Сосорбарам. Улсын шинэхэн начин Б.Сосорбарамын “начин” цолны мялаалга, талархал хүндэтгэлийн наадам энэ сарын 8-нд болж, нутгийн зон олон, бөх сонирхогчид, үндэсний бөхөөр хичээллэж буй үе үеийн тамирчдын төлөөлөл өргөнөөр оролцлоо.  

Бөх нь Монголд олон зууны турш байсан, үндэсний спорт бөгөөд монголчуудын өв соёл, уламжлалтай салшгүй холбоотой. Иймээс залуус бага наснаасаа бөхийн спортыг сонирхон хичээллэж байна. Ардын хувьсгалын  түүхэн яруу алдарт 100, 101 жилийн ойн баяр наадамд тав даван  “Монгол Улсын начин” цол хүртсэн Ховд аймгийн Буянт сумынхарьяат,  Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхБ.Сосорбарамын тухайд ч мөн бага наснаасаа бөхийн спортоор сонирхон хичээллэсэн бөгөөд үндэсний  спортын төрлийг  хөгжүүлэхэд  өөрийн хувь нэмрээ оруулж,  нутгийн бөхчүүдийн залгамж халааг  үргэлжлүүлж яваадаа талархалтай байлаа.

Бөх хүн гараанаасаа гэж ярьдаг.  Өнөө цагт барилдаж буй бөхчүүдээс хамгийн гоё гараа дэвээтэй бөхчийн нэг бол Ховд аймгийн Буянт сумын харьяат "Ганган со" хэмээх Улсын начин Б.Сосорбарам билээ.  Түүний цолны мялаалга наадамд оролцогчид нутгийнхаа нэрийг өндөрт гаргаж яваад нь талархаж байгаагаа илэрхийлээд,их спортын замналд нь амжилт хүслээ. Улсын начин Б.Сосорбарамын цолны хүндэтгэлийн барилдаанд 64 бөх барилдсан. Ингээд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат,  аймгийн харцага Баасанцогтын Өлзийсайхан түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, аймгийн начин Баянмөнхийн Базарсад үзүүрлэлээ. Харин их шөвөгт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат, улсын өсөх идэр начин Цогтоогийн Лхагвасүрэн,  Манхан сумын харьяат, аймгийн заан Болдын Даваадалай нар шалгарлаа. Үүнээс гадна хурдан морины уралдаан зохион байгуулж, уралдаанч хүүүхэд, уяачдыг шагнаж урамшуулсан байна. Ийнхүү цолны мялаалга наадмын үйл ажиллагаа ньУлсын начин Б.Сосорбарамынгэр бүл, хамаатан садан,  түүнтэй хамтранажилладагкомпани, аж ахуйн нэгжүүд, нутгийн зөвлөл болон Буянт сумын ИТХ, ЗДТГ, иргэдийн  хамтын хүч, дэмжлэгээр амжилттай болж өндөрлөлөө.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn