ХОВД: Цементийн үйлдвэрийн Чулуунцрын хэсгийг ашиглалтад оруулжээ

439

Баруун бүсийн аймгуудын цементийн хэрэгцээг хангах "Ховд эко" цементийн үйлдвэр өчигдөр /2022.10.11/ “ЧУЛУУНЦАР ҮЙЛДВЭРЛЭХ ХЭСЭГ”-ээ ашиглалтад оруулж, зуухаа галлажээ.
 
Барилгын талх гэгдэх цементийн гол түүхий эд болсон чулуунцарыг буталж, бэлтгэнэ гэдэг цементийн 80 хувь нь бэлэн боллоо гэсэн үг. Ийнхүү тус үйлдвэр ирэх 11 дүгээр сард цементээ үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ шинжлүүлэх, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн тохируулга хийх, цаашлаад нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллах ажээ. 
"Ховд эко" цементийн үйлдвэр ашиглалтад орсноор аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлого орон нутагт хэрэгжихээс гадна жилдээ 300 000 тн цемент үйлдвэрлэж баруун бүсийн хэрэгцээг хангах юм. Түүнчлэн 300 гаруй хүн ажлын байртай болох талаарх төлөвлөгөөг мэргэжлийнхэн гаргаад байна. 
Дашрамд өгүүлэхэд, Ховд аймагт нэг уут цемент 30000-35000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд олдоц муу, хомсдол бий болох эрсдэл бий болоод байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn