ХОВД: Зарим сумын малчид энэ жил малаа хээлтүүлэгт оруулахгүй

198
Ховд аймгийн 17 суманд мал оторлох, хужир шүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг  ажил үргэлжилж байна. Мөн энэ сарын 5-ны өдрөөс бог мал хээлтүүлэх ажил эхэлсэн. Зарим сумын малчид энэ жил мал тарга тэвээрэг муу авсан, бэлчээр нутгийн хүрэлцээ, даац муу байгаагаас шалтгаалан малаа хээлтүүлэгт оруулахгүй байгаа гэж холбогдох салбарын мэргэжилтнүүд хэллээ.
Өнгөрсөн 10 хоногт  Ховд аймгийн Мөнххайрхан, Дарви,  Дуут, Манхан, Мөст, Алтай сумын нутгаар нийт 1.9  мм цас орсон. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтоогүй байна. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр зарим нутгаар нойтон цас, цас орох, салхины хурд ширүүсэх төлөв ажиглагдаж байгаа тул иргэд хөдөлмөрчид болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn