"Хамтдаа хамгаалъя" аянд нэгдэхийг уриалав
Ховд аймгийн ГБХЗХГ, Залуучуудын хөгжлийн төвөөс санаачлан "Хамтдаа хамгаалъя" аян өрнүүлж эхэллээ. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоориргэдийг тус аянд нэгдэж, амны хаалт, гар ариутгагчбодисхандивлахыг уриалж байна. Иргэдийн хандивласан амны хаалт, гар ариутгагчийг амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой залуу гэр бүлийн гишүүдболонхөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үнэ төлбөргүй олгохаж. Одоогийн байдлаар 10 гаруй хүн нэгдэж 40 орчим амны хаалт, ариутгалын бодис хандивласан гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Н.Лхагва