Ховдод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй автомашиндаа нас барсан хэрэг гарчээ
Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл дөрөвдүгээр дүгээр сарын 05-ны /2023.04.05/ 16:55-д цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Хохирогч Б /42 настай, эмэгтэй/ нь дөрөвдүгээр сарын 04-05-нд шилжих шөнө 42 настай эмэгтэй, 43 настай эрэгтэй Д нарын хамт "Боорж" зочид буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоноод 13-14 цагийн орчимд Э-г дуудаж жолоо бариулан Буянт гол дээр очиж архи уусан байна. Архи ууж байх үед хохирогч хөдөлгөөнгүй болж амьсгалахгүй байсан тул цагдаагийн газарт авч ирж дуудлага өгчээ. Жолооч Э нь архи уугаагүй эрүүл байсан бөгөөд хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шинжээч эмчийг томилон, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.