13 настай хүү Б.Нямдорж: Хулсан дотор 2 хонохдоо маш их айж, даарсан бас өлссөн. Ам их цангаж байсан
Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн нутгаас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр 13 настай, эрэгтэй Н алга болсон. Уг мэдээллийн дагуу сумын тамгын газар, цагдаа, онцгой байдлын газар, нутгийн иргэд нийлсэн 40 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн баг эрлийн ажиллагааг 3 өдөр зохион байгуулсан юм. Тэгвэл сураггүй алга болсон 13 настай хүү аймгийн төвөөс 45 орчим км Булангийн овоо орчмоос замын машинд дайгдаад 2023.05.28-ны шөнийн 01:20 цагийн үед аймгийн төвд эсэн мэнд ирсэн аж. Харин Ховд.мн сайтын сурвалжлах баг хүүг олж уулзсан байна. Хүү хэлэхдээ 2 хоног хусан дотор хоносон, маш их даарч, айсан. Аав ээж дүүгээ их санасан, хурдхан л гэрээ олоод оччих юмсан гэж бодсон хэмээн нулимс асгаруулан ярьжээ.