ХОВД: Төрийн албаны ерөнхий шалгалтад 42 иргэн тэнцлээ

102


Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрвөн удаа зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Ховд аймагт гурван удаа ерөнхий шалгалт зохион байгуулахад 381 иргэн оролцсоноос 122 иргэн нь шалгалтад тэнцэж, нийт оролцогчийн 32.02 хувь нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцөд бүртгэгдээд байна. Тэгвэл энэ сарын 22-нд дөрөв дэх удаагийн ерөнхий шалгалтыг авлаа.  Энэ удаагийн шалгалтад оролцохоор Ховд аймгаас 133 иргэн бүртгүүлсэн бөгөөд шалгалтыг таван ээлжээр зохион байгуулсан юм.

Ингээд  Төрийн албаны 2023 оны дөрөвдүгээр улирлын ерөнхий шалгалтад 110 иргэн оролцлоо. Оролцогчид  хууль эрх зүй, монгол хэл, бичиг, дүн шинжилгээ хийх чадвар гэсэн гурван төрлөөр мэдлэгээ шалгуулснаас 42 иргэн буюу 38.18 хувь нь ерөнхий шалгалтад тэнцсэн байна. Төрийн албаны нөөц бүрдүүлэх зорилготой ерөнхий шалгатын үйл ажиллагаа ийнхүү хууль, журмын дагуу хэвийн  үргэлжилсэн. Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөлөөс шалгалтыг зохион байгуулах ажлын баг  томилж,  шалгалтад оролцогчдод анхаарах зүйлс, зөвлөмжийг тухай бүрт өгч,  хяналт тавин ажиллажээ. Мөн шалгалтын үйл ажиллагааг иргэд олон нийтэд цахимаар танилцуулж, ил тод, нээлттэй байдлыг  бүрдүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn