ХОВД: Шилдэг эмч, эмнэлгийн тусламжийн багийг шалгаруулав

157
Ховд аймаг “Чадварлаг эмч, мэргэжилтэн” дэд хөтөлбөрийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн чанартай, цогц үйлчилгээ хүргэж, салбартаа манлайлан ажиллаж буй шилдэг эмч, шилдэг эмнэлгийн тусламжийн баг хамт олныг шалгаруулж шагналаа. Тодруулбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Нярайн тасгийн эмч Ц.Солонго, Мөнххайрхан сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Энхбулган, Зэрэг сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ц.Ганчимэг нар 2023 оны шилдэг эмчээр шалгарав. 

Мөн судасны дотуурх оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлсэн амжилтаар Нэгдсэн эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч Д.Чинзориг ахлагчтай баг 2023 ондШилдэг эмнэлгийн тусламжийн багаар шалгарлаа. Тэдний шагналыг өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар гардуулан өгч баяр хүргэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn