Ховдын эмч нар анх удаа зүрх судасны бүлэн хайлуулах эмчилгээг амжилттай хийлээ

338
Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, 44 настай, эрэгтэй  Б нь биеийн байдал маш хүнд “Зүрхний st өргөгдсөн цочмог шигдээс” оноштойгоор эмнэлэгт үйлчлүүлжээ.
Улмаар Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Дотрын өвчин судлал болон Эрчимт эмчилгээний тасгийн эмч, сувилагч нар дөрөвдүгээр сарын 27-нд түүнд зүрх судасны бүлэн хайлуулах эмчилгээг амжилттай хийсэн аж.  
Уг эмчилгээг хөдөө орон нутагт анх удаа хийж байгаагаараа онцлогтой. 
Эмчилгээний багт Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, анагаах ухааны докторант, зүрх судасны эмч Н.Баясгалмаа, Сувилахуй албаны дарга Д.Ариунаа, ЭМТЧАБА-ны менежер Д.Маралмаа, Дотрын эмгэг судлалын эмч Ц.Отгонхишиг, эм зүйч Ц.Отгонцэцэг, Сувилагч Ж.Бумзаяа, Сайнзаяа нар оролцжээ.   


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn