Төөрсөн иргэнийг олжээ
Ховд аймгийн Манхан сумын Улаан хүрээ багийн Боомын-Ам мухар хүрээ гэдэг газар өчигдөр /2023.12.11/ 10:00 цагийн орчим малчин А нь явганаар малаа хариулахаар гараад сураггүй болжээ. Энэ талаар онцгой байдлын газарт мөн өдрийн 21:15 цагт мэдэгдсэн байна.Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд 21 настай малчин залуу А /хөгжлийн бэрхшээлтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрлийн дүнд 12-ны 00:50 цагт түүнийг гэрээс нь баруун зүгт 700 метр зайд Тарвагатай-Ам гэдэг газраас төөрсөн байсныг эсэн мэнд олж, хүлээлгэн өгсөн байна.