Нийт малчин өрхийн 81,3 хувь нь даатгалгүй

60


Малын индексжүүлсэн даатгалд 2023 онд даатгуулсан малчид одоо болж буй өвөл, хаврын эрсдэлд нөхөн төлбөр авна. Гэтэл нийт малчин өрхийн 81,3 хувь нь даатгалгүй. малын индексжүүлсэн даатгалд малчин өрхийн 18,7 хувь нь даатгуулжээ. 
Малын хоргодол тухай сум, аймаг орон нутагт 5 хувиас длээш гарвал тухайн орон нутгийн малчин өрхөд даатгалаас нөхөн төлбөр олгодог юм. 
Улсын хэмжээнд малын хоргодол 6 саяыг давсан. Хамгийн хоргодол ихтэй аймгийг харвал
  • Сүхбаатар аймгийн нийт малын 1,4 сая буюу 38,6%
  • Хэнтий 813 мянган толгой буюу 18%
  • Архангай аймагт 574 мянга буюу 11,9 %-д хүрэв
3665 малчин өрх нийт малынхаа 70 ба түүнээс дээш хувийг алджээ. 460 өрх ямар ч малгүй болжээ. Гэтэл даатгагдсан байдал хангалтгүй харагдана. Мал хувийн өмч болоод 33 жилийн хугацаа өнгөрч байгаа ч хамгийн бага хэмжээний даатгалд хамрагдсан байдал маш бага байгаа нь МАА салбар эдийн засгийн агуулгаараа сул дорой, эрдсэлийн эсрэг ойлголт асар бага байгааг илтгэж байна. 
Малын индексжүүлсэн даатгалд 2023 онд нийт 35.7 мянган малчин даатгуулсан бөгөөд даатгуулсан төрөл малын хорогдол сумын босго үзүүлэлт давбал 2024 оны хагас жилийн мал тооллогын дараа нөхөн төлбөр авах юм. 
Малчин та МИД-ын борлуулалтад 6-р сарын 30-ны өдрийг дуустал Ард даатгал ХК, Бодь даатгал ХК, Монгол даатгал ХК, МИГ даатгал ХХК, Мөнх даатгал ХХК, Хаан даатгал ХХК, Практикал даатгал ХХК, Төрийн банк, Хаан банкаар дамжуулан хамрагдах боломжтой юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn