ХОВД: Малын сэг зэм устгах ажил 85 хувьтай үргэлжилж байна

38
Ховд аймагтэнэ жил өвөлжилт, хаваржилт хүндэрсний улмаас29100 толгой мал зүй бусаар хорогджээ. Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар ажлын баг байгуулж, дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 17 сумын 84 цэгт малын сэг зэм устгах, булшлах, халдваргүйжүүлэх ажил хийж байна. Уг ажил одоогоор 85 хувьтай явж байгаа юм.
Малын сэг зэмийг цуглуулж, төвлөрсөн цэгт устгах, малчдын хашаа хороо, өтөг бууцыг халдваргүйжүүлэх ажлыг тавдугаар сарын 10-ны өдөрт багтаан дуусгахаар төлөвлөжээ. Энэ сарын 1-ний өдрийн байдлаар 32 цэгт 24634 толгой малын сэг зэм устгаж, 93.266 м.кв талбайд халдваргүйтгэл хийжээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn