УИХ-ын гишүүдийн “УТСАН ХҮҮХЭЛДЭЙ” урагшгүй албат Ховдод манан үүсгэжээ

40

Баруун бүсийн тулгуур төв Ховд бол яах аргагүй бүс нутгийнхаа хөгжлийн цөм болсон аймаг. Сүүлийн жилүүдэд үйлдвэр үйлчилгээ нэмэгдэж, чамгүй хурдтай довтолж яваа аймгийн хөгжлийг хойш татаж байгаа хүн бол аймгийн ИТХ-ын дарга асан Г.Пүрэвганди гэдгийг ховдчууд ярьсаар ирсэн. Харин сая болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар тус аймагт анх удаа АН ялж, цэнхэр туг хатгасан. Тиймээс ялсан намаас аймгийн ИТХ-ын даргаар Зуноровын Эрхбаярыг нийт 41 төлөөлөгчийн 40 төлөөлөгч дэмжиж, харин нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргад Морхын Амарсанааг дэмжсэн юм. Энэхүү анхны хуралдаанаар тэрбээр АН-ынхантай хуйвалдаж, томилгоо хийсэн нь ИТХ-ын МАН-ын бүлгийнхэнд таалагдсангүй.
Үүний цаана нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн оролцоо ихээхэн байсан гэдгийг хэлж байна. Түүнээс бус 27:14 харьцаатай ялалт байгуулсан гэхээр МАН-ын 14 төлөөлөгч бултаараа 100 хувь сонголт хийнэ гэж үгүй. Тиймээс энд Ховдоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Г.Пүрэвгандийгаар дамжуулан МАНАН үүсгэж байгаа нь хэтдээ сайн зүйлд хүргэхгүй гэдгийг ховдчууд хэлж байна. Учир нь тэрбээр 2012 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2016 оноос хойш Ховд аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаа юм.
Тиймээс тэр нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дохио зангаагаар хөдөлдөг, тэдний “Утсан хүүхэлдэй” учраас  иргэдэд таалагддаггүй бололтой. Уг нь Нутгийн өөрөө удирдах байгууллагын дарга бөгөөд иргэдийн төлөөлөл болсон хүн хэдий ч үүнийгээ огтхон ч биелүүлж ажиллаагүй нь иргэдийн таалалд нийцдэггүй байсан юм. Мөнхүү орон нутгийн төсөвт чамгүй хөрөнгө оруулалт хийж ирсэн “Хөшөөт хөгжил сан”-гийн мөнгөнд санаархсан, ивээлд нь багтсан УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компанид тендер авч өгөх гэж удаа дараа зүтгэдэг зэрэг хууль бус үйлдлийн талаар иргэд мэдээлэл өгч л байсан.
Хамгийн гол нь Г.Пүрэвганди үе үеийн Засаг дарга нартайгаа хамтран ажиллаж чаддаггүй, байнга улс төрийн гацаанд оруулж, УИХ-ын гишүүдийн захиалгаар огцруулж байсан түүхтэй. Үүнээс болж аймгийн хэмжээнд эхлүүлсэн олон төсөл хөтөлбөр царцсан гээд олон зүйлийг дурдаж болно. Өнгөрөгч 2017 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Галсандондог, 2022 онд Засаг дарга Б.Дүгэржавыг огцруулах ажиллагааг зохион байгуулсан хүн. Уг нь дээрх хоёр Засаг даргын хувьд орон нутагт өгөөж бүхий төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд явж байсан ч үүнийг УИХ-ын гишүүдийн захиалгаар нураасан хүн нь Г.Пүрэвганди юм. Гэтэл өөрийг нь 2017 онд ИТХ-ын даргаар ажиллаж байхад нь аймгийн ИТХ хуралдаж, түүнийг огцруулахад тамгаа аваад ор сураггүй алга болж байв.
Нутаг орноо сайтар мэдэх туршлагатай тулхтай Засаг дарга нарыг захиалгаар унагааж явсан ИТХ-ын дарга төвөөс крандуулж ирсэн Э.Болормааг Засаг дарга болгоход манлайлан оролцож, ихэс дээдсийн үүргийг биелүүлсэн. Түүнээс бус ховдчуудын, орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзээгүй зэрэг нь иргэдийн дэмжлэгээс гадуур үлдээж байна. Улс төрийн карьер хөөж ирсэн цагаан захтан Э.Болормаа нь хоёр жил ажиллах нэрээр шоудаад УИХ-д дэвшээд явчихсан. Ажил албаны, тэр тусмаа орон нутагт ажилласан туршлагагүй цагаан захтанг Засаг дарга болгоход хүчин зүтгэснийхээ хариуд юу авсан бол гэх хардлага ч иргэдийн дунд байна.
Улаанбаатар хотын Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн менежерээр ажиллаж байсан Г.Пүрэвганди гэгч нөхөр гэнэтхэн Ховд аймгийн ИТХ-ын даргаар томилогдсоноор төрийн албыг завхруулах ажил Ховд аймагт эхэлсэн гэхэд болно. Одоо бүр баруун хязгаарт МАНАН үүсгэсэн нь олны анхааралд ороод байна. Одоо тэдний захиалгаар Ховд аймагт МАНАН бүлэг байгуулж ажиллахаар шийдэсний цаана ямар эрх ашиг байна вэ.

С.БАЯР (ӨГЛӨӨНИЙ СОНИН)
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn