“Халзан бүрэгтэй” төслийн эргэн тойронд

Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэй төсөл бол Монгол Улсад байгаа 5-6 газрын ховор элементийн төсөл, 20 гаруй илэрцийн нэг. Уг төсөлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 200 сая гаруй ам.долларын ажлууд хийгдээд байгааг Төслийн нэгжээс нь мэдээлж байсан.Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Ховд аймагт ажиллах үеэр иргэдээс ирсэн гомдол саналыг сонссоны дараа Засгийн газрын хуралдаанаар Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргаж байсан. Тэгвэл тухайн төслийн үйл ажиллагааг буцаан сэргээх, дараагийн үе шатны судалгааг явуулах болсонтой холбоотой орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Иймд Халзан бүрэгтэй төслийн эргэн тойронд юу болж байгааг тоймлон хүргэж байна.Халзан бүрэгтэй төсөл гэж юу вэМонгол Улсын хэмжээнд нийт газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонны нөөц бүхий нийт 6 орд илрүүлээд байгаа юм. Энэхүү эрдсийн баялгаараа манайх дэлхийд эхний 15 дугаар байрт жагсдаг. Хэрэв олборлолтын үйл ажиллагааг эрчимжүүлбэл газрын ховрын экспортоос их хэмжээний орлого олж эдийн засгаа өсгөх боломжтойг эдийн засагчид хэлдэг. Манай улсад энэ чиглэлээр бодитой үйл ажиллагаагаа явуулж байгаа төсөл бол Халзан бүрэгтэй.Төсөл яагаад эсэргүүцэлтэй тулавУг төслийг хэрэгжүүлэгч “Mongolian National Rare Earth Corp” ХХК нь нутгийн иргэдтэй харилцан ойлголцолд хүрч чадаагүй хэвээр байна. Тодруулбал, 2022 онд “Mongolian National Rare Earth Corp” ХХК зөвшөөрлийн эрхээ авах үед Мянгад сумын иргэд тайван жагсаал хийж, уг төслийг эсэргүүцэж байсан билээ. Тэгвэл 2024 онд судалгаа, хайгуулаа үргэлжлүүлэх гэтэл нутгийн хайгуул өрөмдлөгийн улмаас цацрагийн идэвхжил зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгаа асуудалд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж, салбар яам болон орон нутгийн удирдлагуудад гомдол, өргөдлөө хүргүүлээд байна.Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 2-нд Халзан бүрэгтэй уулыг хөндүүлэхгүй гэж Ховд аймгийн 200 гаруй морьтой иргэн болон 1000 гаруй хүн тайван жагсаал хийсэн байна. Иргэдийн төслийг эсэргүүцээд байгаа гол шалтгаан нь Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлбэл Монгол Улсын баруун хязгаар тэр дундаа Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Буянт, Чандмань сум цаашлаад Завхан, Увс аймгийн байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж, биологийн төрөл зүйлийн мөхөл болно. Монгол Улсын цэвэр усны нөөцийн 15 хувь хордоно. Халзан бүрэгтэй уул Ховд голоос 12 км, Хар-Ус нуураас 19 км, Мянгад сумын төвөөс 16 км, Буянт сумын төвөөс 29 км, Ховд хотоос 51 км орчим зайтай оршдог гэнэ. Урантай холбоотой худлаа мэдээлэл тарааж байна гэвУг асуудалд Төслийн гүйцэтгэгчид дараах байр суурийг илэрхийлсэн.Халзан бүрэгтэй төслийн менежер О.Бодьболд: 2022-2023 оны урьдчилсан ТЭЗҮ-д зориулсан хайгуулын ажил хийсэн. Тухайн хайгуулын ажлаар нөөцөө нэмэгдүүлсэн. Одоо банкны буюу үндсэн ТЭЗҮ-ний ажилд зориулж хайгуул хийх гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Гэвч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Ер нь орон нутгийн удирдлагадаа мэдээлэл хүргээд ажлаа явуулж байна. Гэхдээ ТББ-ууд ард иргэдийг турхираад гэх юм уу. Манай төслийг ураны төсөлтэй хольж хутгаж, худлаа мэдээлэл тарааснаас болоод асуудал үүсээд байна. Одоо талуудын байр сууриудыг харж байгаад компанийн зүгээс албан ёсны мэдээлэл хүргэнэ. Манайх 2024 оны зургадугаар сараас “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ” гээд том судалгааг Австралийн “Sustainability East Asia LLC ” компаниар хийлгүүлж эхэлсэн. Судалгаа нь 2026 он хүртэл үргэлжилнэ. Энэ судалгааны үр дүнд хүмүүсийн асуугаад байгаа байгаль орчин, ан амьтанд ямар нөлөө үзүүлэх талаар хариу нь баттай гарна. Одоо судалгаа дуусаагүй байгаа болохоор байгаль орчинд хэр хэмжээний нөлөө үзүүлэх, түүнийг ямар аргаар бууруулж ажиллахаа хэлэхэд эрт байна. Түүнчлэн, бид цацрагийн суурь түвшний мониторингийн судалгааг өнгөрсөн жилээс хийгээд явж байгаа. Энэ судалгаанд орон нутгийн иргэдийгоролцуулах талаас дата аж ахуй судалгаануудад хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ер нь судалгаа хайгуулаа хийгээд л яваад байгаа. Харин олон нийтэд олборлолт хийж байгаа мэтээр хэлж, харагдуулаад байгаа болохоор төөрөгдөөд байх шиг байна. Судалгаа дууссаны дараагаар 2026 оноос үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Яг олборлолт нь 2028 оны сүүлээс эсвэл 2029 оны эхнээс эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Хайгуулын ажлын хүрээнд ямар нэгэн байдлаар байгаль орчин, хүн, мал амьтанд эрсдэл үзүүлэхгүй гэдэг нь баттай. Яагаад гэвэл ямар ч олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй, хөрс хөндөөгүй. Зөвхөн дээж авах зорилгоор л өрмийн ажил явагдаж байгаа. Иргэдэд Халзан бүрэгтэй төслийн албан ёсны хаягаар буюу баттай эх сурвалжаас мэдээлэл аваарай гэж хэлмээр байна гэлээ.Халзан бүрэгтэй төслийн талаар хэн юу хэлэв

https://itoim.mn/a/2024/11/04/event/jgk?56122772d107817a46088f0f5a4bfb38