Галт зэвсгээр эхнэрээ айлган сүрдүүлсэн хэрэг гарчээ

27

Галт зэвсгээр эхнэрээ айлган сүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг гарчээ. Тодруулбал,  цагдаагийн байгууллагад арванхоёрдугаар сарын 25-ны өдөр "Манай нөхөр намайг айлган сүрдүүллээ" гэх дуудлага мэдээлэл Ховд аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай очиход иргэн Г нь тоз маркийн галт зэвсгээр эхнэрээ айлган бүрдүүлж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийн газраас тоз маркийн галт зэвсгийг хураан авч, цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn