Байгалийн нөөцийн ашиглалтыг багасгах талаар ярилцав
![](https://montsame.mn/files/5e97d43ef32bd.jpeg)
Ховд аймагт Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулах нь буюу Spaces төсөл хэрэгжүүлж буй. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нь Монгол Улсын БОАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Spaces төслийг үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ.
Ирэх 2022 он хүртэл хэрэгжих энэхүү төслийн орон нутгийн хөгжлийн зөвлөх, холбогдох мэргэжилтнүүд дөрөвдүгээр сарын 16-ны өдөр аймгийн Засаг дарга Б.Дүгэржавтай уулзалт хийлээ.
Уулзалтаар төслийн хүрээнд орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадаас Ховд аймгийг зорьж ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарах асуудал, байгалийн нөөцийн хэт их ашиглалтыг багасгах замаар Тусгай хамгаалалттай газар нутаг болон тэдгээрийн орчны бүсийн иргэдийн амьжиргааг хэрхэн дэмжих талаар ярилцаж, харилцан санал солилцсон гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
![](https://montsame.mn/files/5e97d43f9f952.jpeg)
![](https://montsame.mn/files/5e97d43fba89d.jpeg)
Н.Лхагва