Гэрийн нөхцөлд боловсруулсан загаснаас болгоомжлохыг зөвлөв
Ховд аймагт хэзээ, хаана, хэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй загасны нөөшилсөн бүтээгдэхүүн худалдаалж байжээ. Энэ зөрчлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлж, хяналт шалгалт хийв. Улмаар зарим иргэн нөөшилсөн загасыг гэрийн нөхцөлд стандартын бус аргаар боловсруулж байсныг тогтоож, таслан зогсоов. Ингээд иргэд хаяг шошгын зөрчилтэй, баталгаагүй загас болон бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхаарууллаа.
Н.Лхагва