Азийн хөгжлийн банкны ажлын баг Ховд аймагт ажиллалаа
Ховд/МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандрантэргүүтэйажлын баг энэ сарын 21-ний өдөр Ховд аймагт ажиллав.
Энэ үеэрХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцаж,мэдээлэл солилцов.
Ховд аймаг ньАзийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийгмийн хамгаалал, халамжийн чиглэлд хэд хэдэн ажил хэрэгжүүлж байна. Тодруулбал, нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, орлогыг орлуулан тооцох аргаар “Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа”,хүнс тэжээлийн үйлчилгээүзүүлж буй.
Азийн хөгжлийн банкны ажлын багийнханхүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буйХовд аймгийнЖаргалант сумын Баатархайрхан багийн нэг өрхийн гэрт зочиллоо.