Зорилтот 200 өрхөд хүнсний бүтээгдэхүүний дэмжлэг үзүүлж байна

480

“Юу байна түүгээрээ тусалъя-2" аяны хүрээнд Ховд аймгийн зорилтот өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүний багц олгож эхэллээ. 

Коронавирусний халдварын тархалтын үедхүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй зарим айл өрх, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч буй иргэдэд туслах, тэдний дархлааг дэмжих зорилгоор Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Аз жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны дагуу “Юу байна түүгээрээ тусалъя-2" аяныг зохион байгуулж байна.  

Эхний ээлжинд “Өрхийн амжиргаа тогтоох судалгаа”-ны үр дүнд 409-ээс доош оноотой дүгнэгдсэн буюу нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээнд хамрагдаагүй 200 өрхөд хүнсний бүтээгдэхүүний багц олгохоор төлөвлөжээ.

Улмаар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын ажлын баг халдвар хамгааллын дэглэм баримталж, өнөөдрөөс эхлэн хүнсний бүтээгдэхүүн, бусад зүйлсийг зорилтот өрхүүдэд хүргэж байна.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn