А.Сэржханд: Бүх төрлийн ажлын хувцсыг Ховд аймагтаа үйлдвэрлэж байна

412

Ховд аймгийн Жаргалант сумын иргэн А.Сэржханд “Буянт үйлийн шим” хоршоог өргөтгөж, “Уран нум” ХХК байгуулан ажлын хувцас үйлдвэрлэж байна.

Одоогоор 20-25 хүн ажлын байртай болж, 20 гаруй нэр төрлийн (өвөл,зуны) ажлын хувцас тогтмол үйлдвэрлэж байгаа аж. 

Тэрбээр хэлэхдээ: “Шинэ Ховд бизнес инкубатор” төвдбид шинээр ажлын байр бий болгож, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлсэн. Ховд аймагт нэн хэрэгцээтэй байдаг хатгамлын машиныг Улаанбаатар хотоос авч, Ич монгол хэвлэлийн компанид нийлүүлэн,гэрээ байгуулан ажиллаж бүх төрлийн ажлын хувцсыг аймагтаа үйлдвэрлэдэг боллоо. Ажлын хувцасны үйлдвэр одоо өдөрт дамжлагаар 10 ширхэг хувцас,  сард 1.0 сая гаруй хувцас үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай болсон.

Манай компани ажилгүй байсан 12 хүнийг сурган дадлагажуулж, ажлын байраар хангасан төдийгүй Ховд аймаг дахь “Хөгжил” политехник коллежийг төгссөн оюутнуудыг ажиллуулж байна. Бас үйлдвэрлэлийн дадлага хийх бааз суурийг  бүрдүүлсэн.

Ховд аймаг Улаанбаатар хотоос алслагдсан бүсэд оршдог тул байгууллагууд ажлын хувцсыг байнгахол газраас захиалж авдаг байсан. Ингэж захиалсан хувцас аймагт ирээд тухайн хүний биед тохирохгүй, томдох эсвэл багадах асуудал гардаг байлаа. Тэгвэл одоо бүх төрлийн ажлын хувцасны үйлдвэртэй болсноор иргэд өнгө, хэмжээ, чанарын стандартын дагуу өвөл, зун гээд аль ч улиралд тохиромжтой ажлын хувцсыг хүссэн үедээ захиалж, дэргэдээсээ авдаг болсон юм.

Бид  аймгийнхаа "Алтай трест" ХХК, цементийн үйлдвэр, цэргийн анги, хөшөөт төсөл, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг байгууллагаас захиалга авч,ажлын хувцас хийж өгсөн. Эдгээр үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байгаа.

Манай үйлдвэрийн ажилтнуудын цалин хийснээрээ буюу 450.0 мянгаас дээш төгрөг байна. Ажилтнуудын нийгмийн даатгал төлж,өвлийн улиралд нүүрс,түлш авч өгдөг.

Үйлдвэртээ таваас дээш жил ажилласан хүмүүстээ амралтын цалин олгоно. Өвдөж зовох үед нь хоёр талын замын зардал олгоно.Олон жил ажилласан ажилтанд байр, үл хөдлөх хөрөнгө авах үед 3-5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх зэргийг дотоод журамд заасан.

Ажлын хувцасны зах зээл манай аймагт үнэхээр эрэлттэй байна. Одоо шинээр байгуулсан “Шинэ Ховд Жаргалант” ТҮК-ийн ажилтнуудын 40 гаруй ширхэг өвөл, зуны хувцас хийх захиалга аваад, ажиллаж байна.

Аймаг орон нутгийн зүгээс “Шинэ Ховд бизнес инкубатор төв” байгуулан биднийг ажлын байраар дэмжиж,ус,цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа тул бидний ажил урагштай явж байна” хэмээв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn