Өөрийн аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ

270


Ховд аймагт сүүлийн 20 гаруй хоногийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдол шинээр бүртгэгдээгүй. Тиймээс өөрийн аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг нээлээ. 
Иргэд ямар нэгэн зөвшөөрөл авч шинжилгээ өгөх шаардлагагүй. Энэ нь зөвхөн өөрийн аймаг, сум хооронд зорчих иргэдэд хамаарна гэдгийг албаныхан анхааруулж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Дарви, Мянгад болон Эрдэнэбүрэн сумын Хашаат, Жаргалант сумын Бичигтийн хяналтын цэг дээр шинжилгээ авах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
Цаашид иргэд эрсдэлээс сэргийлж, халдвар хамгааллын дэглэм мөрдөх, урьдчилан сэргийлэх вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
Тус аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 248 байна.
Тусгаарлах эмнэлэгт одоогоор гурван хүн хэвтэн эмчлүүлж буй. Аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 18, Тусгаарлан ажиглах байранд 21, гэрийн тусгаарлалтад 5, гэрийн ажиглалтад 203 иргэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn