Булган голын ай савд 273 зүйл шувуу амьдардаг

576
Ховд аймгийн Булган сум нь ховор, нэн ховор, ховордсон ан амьтан, ургамал бүхий байгалийн өвөрмөц эко системтэй бүс нутаг гэдгээрээ онцлогтой. Тиймээс байгалийн унаган төрхийг хадгалах, хамгаалах, хойч үед онгон дагшин хэвээр өвлүүлэн үлдээх зорилгоор Булган сумын нийт газар нутгийн 31 хүртэлх хувийг Улсын тусгай хамгаалалтад авчээ. 
Үүнд: Булган гол Их-Онгогын БЦГ-ын өргөтгөлөөр Бумбат, Харцагат, Халзан, Ярх уул, Ендэрт, Тошилт, Сөнхөл, Чангастын нурууд, Дээд доод нарийний гол орчмын 116.9 мянган га нутаг багтана. Мөн Их говийн дархан цаазат газрын Б хэсгийн өргөтгөлөөр Байтаг богдын нуруу түүний бэл орчмын 89.8 мянган га газар нутгийг Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 04–ний өдрийн 41 дүгээр тогтоолоор Улсын тусгай хамгаалалтад авсан аж.
Байгалийн ховор, нэн ховор, ховордсон ан амьтдын тухайд...
Булган сумын нутагт 40-өөд зүйлийн ховор, ховордсон амьтад амьдардаг. Үүнээс 30 зүйлийн сээр нуруутан нь Монгол Улсын улаан номонд оржээ. 
Мөн Монгол оронд нийт 21 зүйл махан идэштэн бүртгэгдсэн. Үүний 17 зүйл махан идэштэн Булган суманд бий. Булган голын ай савд 273 зүйл шувуу амьдардаг. одоогийн байдлаар 150 зүйлийг бүртгэж, мэдээллийн санд оруулсан гэж албаны эх сурвалж мэдээллээ. Үүнээс Монгол Улсын улаан номонд орсон ховор зүйлийн жигүүртэнг танилцуулахад:
Хар өрөв тас, гангар хун, хээрийн галуу, усны цагаан сүүлт бүргэд, алтайн хойлог, жороо тоодог, реликт цахлай, өгөөлэй шулганаа, уран шувуу, хар омруут хайруулдаа, алтан бужиранга, цагаан хөмсөгт хөмрөг гэх мэт. Түүнчлэн Монгол оронд бүртгэгдэж байгаагүй 2 зүйл болох өрнийн зүсэг, шар хошуут жунгаа зэрэг жиргүүтэн шувууд Булган сумын нутагт амьдардаг гэх судалгаа гаргажээ.

Н.Лхагва скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn