Албан байгууллагууд хандив өгч байна

384
Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж буй. Ховд аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Тэдний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бодит хувь нэмрээ оруулах зорилгоор төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэд хандив, тусламж үзүүлсээр байна. Тодруулбал, гуравдугаар сарын 09-ний өдөр ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 120 багш ажилтан 1.2 сая төгрөг, 600 ширхэг амны хаалт хандивлав. Мөн аймгийн ГХБХБГ-аас 2.0 сая, ХААН банк 1.0 сая төгрөг хандивласан. Харин 15 дугаар цэцэрлэгийн хамт олон өөрсдийн оёсон 300 ширхэг амны хаалт, багш ажилтнуудын нэг өдрийн цалин болох 500.0 мянган төгрөгийг тус тус хандивлалаа. Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө сэтгэл, зүтгэл гарган хандив тусламж үзүүлсэн байгууллага, хамт олонд аймгийн удирдлагууд талархал илэрхийлэв. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn