Бичил уурхайн зориулалтаар 15.3 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ

375
Ховд аймгийн Мөст сумын Нарийн дав гэх газрын 5 га талбайг 2018 онд 10 жилийн хугацаатай тусгай хэрэгцээнд авсан байдаг. Тэгвэл 2019 онд бичил уурхайн зориулалтаар нийт 15.3 га газрыг 10 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. 
Тодруулбал, Алтай сумын Майхан хар-1 гэх газрын 0.2, Майхан хар-2 гэх газрын 0.8 га талбай багтаж буй. Мөн Тэсэгтэй-1 гэх газрын 3, Тэсэгтэй-2 гэх газрын 0.3, Тэсэгтэй-3 гэх газрын 1, Улаан богоч гэх газрын 5 га талбай тус тус орж байна.
Мөн Ховд сумын Согоот гэх газрын 5 га талбайг 2019 онд бичил уурхайн зориулалтаар 10 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан аж.   

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn