1505 иргэнд ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлжээ

371
Ховд аймгийн ХХҮГ-аас “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн үйл ажиллагаа нь ахмад мэргэжилтнүүдийн хүсэлтэд үндэслэн ажил, хөдөлмөрт оролцох оролцоог нэмэгдүүлж, мэдээллийн сан үүсгэх, тэдний мэдлэг, ажлын туршлагыг өвлүүлэх, зөвлөн туслах, орлогын дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.
Энэ утгаараа сүүлийн гурван жилийн хугацаанд ахмад мэргэжилтний зөвлөн туслах үйлчилгээний хүсэлт ирүүлсэн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй,төрийн ба хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогчийн эрэлтэд тулгуурлан 273 ахмад зөвлөхийг тус хөтөлбөрт  хамруулж, 81.7 сая төгрөгийн цалин урамшуулал олгосон байна.
Улмаар хөтөлбөрт хамрагдсан ахмад зөвлөхүүд нийт 1505 иргэнд зөвлөн тусалж, арвин туршлагаа өвлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан нь зорилтот хүндээ хүрсэн чухал ажил боллоо гэж  албаныхан онцлон мэдээллээ. 
Тухайлбал, Ховд аймгийн Чандмань сумын 8 иргэн Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлж, 2 сая 240 мянган төгрөгийн цалин урамшуулал авч ажилласан байна.
Онцлоход, Чандмань сумын иргэн, ахмад уран бүтээлч Д.Цэрэндаваа нь ардын язгуур урлагийн өвийг түгээн дэлгэрүүлэх, хөөмийг өсвөр үе, залуучуудад эзэмшүүлэх арвин туршлагатай. Тэрээр Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд хамрагдсанаар сумын иргэдэд хөөмийн урлагийн тухай үе шаттай сургалт явуулжээ.
Эгэл жирийн малчин, жолооч тэрээр өөрийн авьяас, чин сэтгэл, хүсэл мөрөөдөлд хөтлөгдөн урлагийн салбарт орж, хэнээс ч цалин авахгүйгээр ардын язгуур урлагийг хойч үеийнхэнд түгээн дэлгэрүүлж, ард түмнийхээ дунд суралцаж, хөгжиж ирсэн гэнэ. Улмаар Ховд аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж байгаа Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөрт анх удаа хамрагдаж, санхүүгийн дэмжлэг авсан нь маш том урам, дэм болсон хэмээн ярив. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn