Энэ онд Буянт өрхийн эрүүл мэндийн төв шинэ байртай болно

20
Өрхийн эрүүл мэндийн төв нь хот, суурин газрын хүн амд төрөөс үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэнэ гэж хуульд заасан байдаг. Үүний дагуу энэ оны гуравдугаар сарын 30-нд Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн нар  Баатархайрхан, Бугат, Буянт, Жаргалан, Рашаант, Булган гэсэн зургаан өрхийн эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нартай 2020 оны гүйцэтгэлийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан юм.
Энэ үеэр өрхийн эрүүл мэндийн төвүүдийн 2019 оны гэрээний үр дүнгийн талаар санал солилцож цаашид анхаарах асуудлын талаар ярилцсан. Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж буй эмч нарыг мэдлэг, ур чадвараа сайжруулахад салбарын удирдлагууд анхаарч ажиллаж буй. Үүний үр дүнд өнгөрсөн 2019 онд Бугат өрхийн эрүүл мэндийн төв шинэ байртай болсон. 
Тэгвэл энэ онд Буянт өрхийн эрүүл мэндийн төвийг шинэ байртай болгох зорилт тавин ажиллаж байна. Мөн шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангахад анхаарна гэж аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлсэн үгэндээ онцоллоо. 

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn