Мөст суманд 72 цагийн тэг зогсолт хийлээ

350

Ховд аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 504 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж,нийт 285 боллоо.

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирсэн хоёр иргэнээс халдвар илэрсэн байна. Түүнчлэн Мөст сумын гурван иргэн (нэг гэр бүлийн гишүүд)-ээс халдвар илэрчээ.

Туссумын халдвартай иргэн нь Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байгаад тавдугаар сарын 31-нд Мөст суманд иржээ.

Мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон, тусгаарлалтад авсан байна. Мөн тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж байна.

Халдварын шинэ голомт үүссэнтэй холбогдуулан Мөст суманд 72 цагийн тэг зогсолт хийлээ. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн байдлаар 31 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Үүнээс зургаан хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Одоо тус аймгийн хэмжээнд ойрын хавьтал 146, тусгаарлан ажиглах байранд 108, гэрийн тусгаарлалтад 7, гэрийн ажиглалтад 413 иргэн байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn