10 мянгат хорооллын жишиг гудамжинд сандал, хогийн сав нэмж суурилууллаа

277

Ховд аймгийн хөгжлийн хэтийн зорилт болох “Шинэ Ховд” төслийн хүрээнд орон нутагт нэлээд ажил өрнөж байна. Үүний зэрэгцээ Ховд аймгийн төв Жаргалант сумын нутаг дэвсгэрт “Жишиг гудамж” байгуулах ажлыг мэргэжлийн байгууллагууд үe шаттай хийж байгаа юм.
Одоогийн байдлаар Баатархайрхан, Бугат, Буянт гэх мэт багуудын төв зам дагуух гудамжны тохижилтыг сайжруулсан бөгөөд айл өрхүүдийн хашааг засч, нэгэн жигд болгох, явган болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, гэрэлтүүлэг хийх зэрэг ажил гүйцэтгэж байна. Мөн иргэдийн санал, оролцоонд тулгуурлан гэр хорооллын гудамжинд иргэд амарч, салхилах зориулалт бүхий сандал байршуулж буй.
Энэ хүрээнд 10 мянгат хорооллын жишиг гудамжинд сандал, хогийн сав нэмж суурилууллаа. Тус ажлыг "SU" төмөр хийц үйлдвэрлэлийн цeхийн хамт олон гүйцэтгэсэн байна. Улмаар жишиг гудамжны сандал, хогийн сав зэргийг иргэд, олон нийт зөв зохистой ашиглаж хэвшихийг уриаллаа. 
"SU" төмөр хийц үйлдвэрлэлийн цех нь Ховд аймагт үйл ажиллагаа явуулж, гоёлын болон энгийн гүйдэг хаалга, цонхны хамгаалалт, хашаа, хайс зэргийг хийж байгаа. Тус хамт олон89403572 утсаар захиалга авч, иргэдийн хүссэн загварын дагуугүйцэтгэн,суурилуулж өгдгөөрөө онцлогтой. 
Мөн Ховд аймгаас гадна Увс, Баян Өлгий гэх мэт зэргэлдээ аймагт бүх төрлийн төмөр хийц бүхий гарааш, агуулах, авто засварын газрын автомат хаалга угсарч, суурилуулж байсан туршлагатай аж. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn