“Эх хэл, бичгийн өргөө”-нд сурагчдаас гадна иргэд суралцах боломжтой

573


Ховд аймгийн Жаргалант сумын Лаборатори нэгдүгээр сургууль монгол бичгээ сурч, эзэмших нөхцлийг хэрхэн хангаж байгаа тухай сайн туршлагуудыг сурвалжиллаа. "Тогтвортой хөгжлийн боловсрол II" төслийн хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургууль “Хосолсон сургалт-Хос бичигтэн” дэд төслийг амжилттай хэрэгжүүлээд байна. Энэ хүрээнд Сурах, сургах таатай орчин бүрдүүлэх, хосолсон сургалтын анги танхимаа ашиглан багш, сурагч, ажилтнууд болон эцэг эхчүүд, иргэдэд зориулсан сургалт явуулах зорилгоор нэг ангийг иж бүрэн тохижуулж, монгол хэл бичгийн кабинет буюу “Эх хэл, бичгийн өргөө”-тэй болжээ.   
Энд сурагчдын хичээлийг тодорхой хуваарь, зохион байгуулалттайгаар явуулж байгаа бөгөөд цаашид монгол бичиг сурахыг хүссэн, сонирхсон иргэд, төрлийн алба хаагчид үйлчлүүлэх боломж нээлттэй байгаа гэж албаныхан онцоллоо.

60 орчим төрлийн монгол бичгийн хэрэглэгдэхүүн бүрдүүллээ

“Эх хэл, бичгийн өргөө”-нд 60 орчим төрлийн монгол бичгийн хэрэглэгдэхүүн байна.Багш нар монгол бичгийг түгээн дэлгэрүүлэхдээ уламжлалт аргаас гадна цахим хэрэглээ, үсгэн картууд, соронзон самбар, зүйр үг, оньсого, ертөнцийн гурав,  хэлц үг бүхий төрөл бүрийн хөзөр зэрэг олон төрлийн шинэлэг хэрэглэгдэхүүн, үзүүлэн,тараах материал, ном сурах бичиг ашиглаж байна гэж Лаборатори нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш Д.Цэнд-Аюуш мэдээллээ. 
Мөн 6-12 дугаар ангийн сурагчдын тухад үндэсний бичгийн гүнзгийрүүлсэн сургалтад хамрагдаж сурсан, мэдсэнээ тайлагнаж, хичээнгүй бичиг, таталган, эвхмэл, дүрсэн, нэхмэл гэсэн төрлүүдээр бүтээлийн үзэсгэлэн гаргаж байна.
Түүнчлэн том жижиг бийр, бэх, янтай, муутуу цаас, торгон болон цаасан бэлдэцүүдийг “Эх хэл, бичгийн өргөө”-нд байршуулж, эх хэл бичгийг сонгон суралцаж байгаа хүүхдүүддээ бийрэн бичлэгийн сургалт орж байна.
Тус сургуулийн монгол хэл, бичгийн найман багш нийт 253 эцэг эхээс судалгаа авсаны үндсэн дээр эцэг эхийн сургалтаа эхлэхэд бэлэн болоод байна. Үүний зэрэгцээ багш, ажилтнуудад зориулсан монгол бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг долоо хоногт хоёр удаа танхимаар болон цахимаар зохион байгуулж байна.
Мөнтаван байгууллагын 200-аад ажилтан, төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалт орж байгаа бөгөөд Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажилгүй иргэдэд үндэсний бичгийг заах төлөвлөгөө гарган эхлэх гэж байгаа гэж Лаборатори нэгдүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш Д.Цэнд-Аюуш хэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn