Урлаг, спортын салбар байгууллагад автобус олгов

430
Орон нутгийн урлаг, спортын салбар байгууллагын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Ховд аймгийн Хөгжимт драмын театр болон Биеийн тамир спортын газарт автобус хүлээлгэн өглөө.
Аймгийн Хөгжимт драмын театрын 70 жилийн ой энэ онд тохионо. Иймд аймаг орон нутгаас соёлын байгууллагын унаа болон барилгын гадна засварын асуудлыг шийдвэрлэж байгаа аж.
Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Хөгжимт драмын театрын хамт олонд автобус хүлээлгэн өгч, ажлын амжилт хүсэв. 
Тус байгууллагын ашиглаж байсан фургон маркийн автомашин нь ашиглалтын явцад хуучирч муудсан, багтаамж тааруу учраас хөдөө орон нутгийн иргэдэд  соёлын үйлчилгээ үзүүлэхэд төдийлөн шаардлага хангахгүй байсан гэнэ.
Тэгвэл өдгөө аймгийн Хөгжимт драмын театрын хамт олон анх удаа 45 хүний суудалтай автобустай боллоо.
Үүнээс гадна Ховд аймгийн тамирчид бүс, улсын аварга шалгаруулах тэмцээн, уралдаанд оролцоход унааны асуудал хүндрэлтэй байсан.
Тиймээс аймаг орон нутгийн удирдлагууд 24 хүний суудалтай автобус мөн хүлээлгэн өгөв. Энэ үеэр аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж мөнгөн хандив өгсөн юм. 

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn