ХОВД: Өв соёлоо уламжлагч М.Сүхбаатарт гэр олголоо

303
Үндэсний өв соёлоо уламжлагч иргэдийг дэмжих зорилгоор Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс “Бүрэн Монгол” төсөл хэрэгжүүлж буй. 21 аймагт хэрэгжүүлж буй энэхүү төсөлд Ховд аймгаас баруун монголын икел хөгжмийн гурван үеийн өвлөн уламжлагч, тус хөгжмийг орон нутагтаа хөгжүүлэх, хүүхэд, залуучуудад зааж сургах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа М.Сүхбаатарын гэр бүл хамрагдлаа.  
Эднийх 4 хүүхэдтэй.  Иж бүрэн тавилгатай өргөө цагаан гэртэй болжээ. Мөн амьдрах газар олгож, сургалтын байрны асуудлыг нь шийдвэрлэхээр болсон байна. М.Сүхбаатар нь 16 жилийн хугацаанд морин хуур, икэл хөгжмийн сургалт явуулж, 500 гаруй хүүхэд багачуудыг хөгжүүлжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn