ХОВД: Зохиолч, сэтгүүлч Ж.Буяндалай гуай “гавьяат” цол хүртлээ

281

Энэ сарын 7-9-ний өдөр Ховд аймгийнБулган сум байгуулагдсаны 90, 91 жилийн ойн баярыг тэмдэглэж байна. Энэ үеэр салбар салбартаа олон жил тууштай, үр бүтээлтэй ажиллаж сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдэд төрийн дээд шагнал, одон медаль гардууллаа.
Үүнээс онцлоход,  Торгуудын түүх, өв, соёлыг олон нийтэд сурталчлан таниулах үйлсэд оюун ухаанаа чилээж олон зохиол бүтээл туурвисан зохиолч, сэтгүүлч, орчуулагч, Ж.Буяндалай гуай Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртлээ. Шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа болон аймаг, сум орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэжээ. 80 гаруй настай тэрбээр 60-аад жилийн хугацаад 40 гаруй ном, 500 гаруй мэдээ, нийтлэл бичиж туурвисан байна. Ташрамд,  энэ өдрүүдэд төрийн дээд одон,медаль  хүртсэнБулган сумын иргэдийн хамгийн ахмад нь өдгөө 100 насыгзооглож буй Д.Өнөр гуай байлаа. Тэрбээр “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрээ мялаав. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn