Шувуу агнахгүй байхыг анхаарууллаа

Энэ оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Дөргөн сумын нутагт нэг бор галуу шувуу үхсэн байна гэх мэдээлэл холбогдох байгууллагад иржээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн БОАЖГ, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж байна. Тухайн шувуунд шарх авсан, гэмтсэн сорив байхгүй. Тиймээс шувууны үхсэн шалтгааныг нарийвчлан тогтоох зорилгоор үзлэг, шинжилгээ хийж байгаа гэнэ. Одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа аж.
Н.Лхагва