700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн гэх хэргийг прокурорт шилжүүллээ

126

700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэсэн гэх хэргийг прокурорт шилжүүллээ. Тодруулбал, нэр бүхий иргэн нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэхийн тойрогт байрлах Петоровис шатахуун түгээх станц дээр энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр ... улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгсэлдээ их хэмжээний буюу 700 ширхэг байлдааны сумыг хууль бусаар олж авч, тээвэрлэж явсан гэх хэрэг гарчээ. Эл хэрэгт иргэн Т.Д-г энэ оны долоодугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж энэ оны 08 дугаар сарын 02-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Хан-Уул дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn