Аянгад цохиулсны улмаас хоёр хүн нас баржээ

236

Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багийн Өндөр хөхийн-Уулын ар бэл гэх газар гурван хүн малаа хариулж яваад аянгад цохиулж хоёр хүүхэд нас барж, нэг хүн нь эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг өчигдөр Мянгат сумын Эрүүл мэндийн төвийн эмч хүлээн авсан байна.        Эмчийг очиход, 17 настай Ц, 17 настай Г нар аянгад цохиулж нас барсан байсан бөгөөд иргэн 25 настай Б-гийн биеийн байдал хүнд байсан тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв руу хүргүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn