Ховд аймгийн БОЭТ-д MRI аппарат суурилуулах нь

24

Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн бод­­логотой уялдуулан нийслэлийн эрүүл мэн­дийн тусламж, үйлчилгээний төв­лөр­лийг сааруулах ажлуудыг орон нутагт хэ­рэг­жүүлж эхэлжээ. Үүний хүрээнд алс­лагд­­сан аймаг, сумын зарим эмнэлэг, Бү­сийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-үүдийг шаард­лагатай тоног төхөө­рөм­­жүүдээр хан­ган, хүний нөөцийг нь сур­гах болжээ. Эх­ний ээлжид баруун бү­сийн буюу Ховд аймгийн БОЭТ-д энэ оны эх­ний улиралд багтаан MRI аппарат суу­­ри­луулах гэнэ. Ингэснээр иргэд орон ну­таг­таа нарийн мэргэжлийн шин­жилгээ, оношилгоо хийлгэх нөхцөл бүр­дэж буй юм. Мөн тус төвийн эмч, мэр­гэжилт­нүү­дийг чадавх­жуулах зорилгоор гадаад, до­тоо­дод сур­гахаар болсон байна. 
93 мянган хүн амтай Ховд аймагт эрт ил­рүүлгийн хамрагдалт 80.8 хувьтай. Аймгийн хүн амын дунд ундны усны ча­нараас хамаарсан шүдний өвчлөл өндөр, мөн хавдрын өвчлөл тэргүүлэх шалт­гаан болж буй аж. Түүнчлэн алслагдсан су­муудад нь хүний нөөц дутмаг байгаа зэрэг шалтгаанаар БОЭТ-ийн төнөг тө­хөөрөмжийг шинэчилж, чанар, хүр­тээм­жийг ийнхүү сайжруулахаар болжээ. 
Ташрамд дурдахад, БОЭТ-д суу­ри­луулах сүүлийн үеийн, өндөр хүчин ча­дал­тай MRI аппаратын нийт өртгийн хоёр тэрбум төгрөгийг салбарын сайдын баг­цаас, үлдсэн хоёр тэрбумыг нь орон нут­гийн төсвөөс гар­гах гэнэ. Өнгөрсөн хуга­цаанд аймгийн есөн су­мыг бүрэн то­ног­­лосон, түргэн тус­­лам­жийн машинаар хан­га­сан бөгөөд үлд­сэнийг нь энэ онд баг­таан шийдвэрлэх аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn