Р.Лувсангийн туршлагад үндэслэн торгууд үүлдрийн хонь бий болгосон

603



Ховд аймгийн Булган сум 10 мянга гаруй хүн амтай. Үүний 80 гаруй хувь нь торгууд угсаатан билээ. Эдгээр иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээ юм.

Тус сумынханмах, өөх, ноосны чиглэлийн ууцан сүүлт хонь, ноолуурын чиглэлийн ямаа, сүүний чиглэлийн үхэр голлосон нийт314653толгой малтай.

Үүнээс онцлоход, тус сумын хонин сүргийн гол цөм нь мах, өөхний чиглэлийн “торгууд үүлдрийн хонь” юм.  

Мал сүргээ өсгөн үржүүлж, сум орон нутгийнхаа хөгжилд бодит хувь нэмрээ оруулсан улс, аймаг, сумын тэргүүний малчид олон бий. Тэдний нэг бол Ховд аймгийн Булган сумын хоньчин, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Раашийн Лувсан юм.

Тэрээр 1910 онд төрсөн бөгөөд бага наснаас мал маллажээ. 1958-1960 оны үед Р.Лувсан Булган сумын“Жаргалын зам”нэгдэлд гишүүнээр элсэж, хоньчноор ажиллаж байв. Тэрээр хонин сүргийг маллах арга ухаанд гарамгай тул ажил үйлсийг нь өндрөөр үнэлж 1961 онд Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнасан байдаг.    

Тэрээр малын махан ашиг шимийгнэмэгдүүлэх,тодорхойлохзамаарсүүлний хэлбэр, хэмжээнд анхаарч, зөвхөн ууцан сүүлтэй хонийг шигшин үржүүлж ирсэн. Ингэснээр бие том,ууцансүүлэндээ их хэмжээний өөх хуримтлуулдаг нутгийн хонины цөм сүрэг бий болгох эхлэлийг тавьжээ.

Үүнээс гаднаМонгол Улсын мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн Б.Пүрэвээр ахлуулсан баг 1962 оноос эхлэн Булган сумын хонин сүргийн селекцийн ажлыг шинэчлэн хөгжүүлэхээрболж,шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн хамтарсан судалгааны ажил хийсэн.

Энэ хүрээнд Ховд аймгийн Булган сумын хоньчин Р.Лувсангийн маллаж байсан нутгийн ууцан сүүлт хонийг“сараджин”хуцаар эрлийзжүүлжээ. Ингээдгарсан нэг, хоёрдугаар үеийн эрлийзээс тохиромжтой хэвшлийг шилж авч, өөр дотор нь үржүүлэх, эрлийз хонинд тохиромжтой хэвшлийн хуцны цус шингээн үржүүлэх аргаар “Торгууд үүлдрийн хэсгийн хонь” бий болгожээ. 

Энэхүү шинэ сүрэг бий болгохдоо хоньчин Р.Лувсангийн хонийг махан ашиг шимээр нь шилэн сонгож,үржүүлдэг мал маллагааны уламжлалт аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлсэн байна. 

Улмаарторгууд хонь нь баруун Монголын экологид жил тойрон бэлчээрээр маллахад нэн сайн зохицсон, тэсвэртэй, чийрэгтулулсын комисс мах-өөх-ноосны чиглэлийн ууцан сүүлт“Торгууд үүлдрийн хэсгийн хонь”гэж 1982 онд баталжээ.

Торгуудүүлдрийнхоньньбиеийн хэмжээ, жингээр монгол хониноос илүү, ууцан сүүлтэй, цайвар бор зүстэй. Хурга нь хар, бор зүстэй гарч цаашид цагаан ноостой болдог аж.

“Торгууд үүлдрийн хэсгийн хонь”бий болгох ажилдэрдэмтэн Б.Пүрэв, Н.Сүхээ, мэргэжилтэн зоотехникч Ч.Цэрэнжав, Н.Хуягт, М.Баатар, малын эмч Б.Шавиа, Ж.Нямсүрэн нар хамтран оролцжээ. Мөн тэр үеийн маш олон малчдын хамтын хөдөлмөр зүтгэл шингэсэн гэж судлаачид тэмдэглэсэн байдаг. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn