Хоёр ихэр хүүхэдтэй алба хаагчид хүндэтгэл үзүүлжээ

371



Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Мөнхтуяа энэ оны гуравдугаар сарын 14–ний өдөр хоёр ихэр хүүтэй болсон аж.

Улмаар аймгийн  Цагдаагийн газрын дарга, хамт олны төлөөлөл энэ сарын 02-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр цагдаагийн газраас ихрүүдэд хоёр зуун мянган төгрөг бүхий Голомт банкны “Алтан түлхүүр” хадгаламжийн дэвтэр, дурсгалын зүйл гардуулан өгсөн байна.

Цагдаагийн дэслэгч Н.Мөнхтуяа нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын эмэгтэй алба хаагчдаас анх удаа хоёр ихэр хүүхэдтэй болсноороо онцлогтой юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn