Н.Энхцэцэг: Эх баригч мэргэжил маш их хариуцлагатай байхыг шаарддаг
Жил бүрийн тавдугаар сарын 5-нд “Олон улсын эх баригчдын өдөр” тохиодог. Үүнтэй холбогдуулан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасгийн эх баригч Н.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Та яагаад эх баригч мэргэжлийг сонгосон бэ? Анх хүүхэд эх барьсан үеэ дурсахгүй юу?
-Намайг Нүдэгийн Энхцэцэг гэдэг. 1967 онд Ховд аймгийн Мөст суманд төрсөн. Хүүхэд байхдаа эмч болох хүсэл мөрөөдөлтэй байсан учраас Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийн эх баригч, бага эмчийн ангид элсэн суралцаж, улмаар 1989 оны долоодугаар сарын 1-нд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт томилогдон ажлын гараагаа эхэлж байлаа.Одоо хүртэл төрөх тасагт эх баригчаар 32 дахь жилдээ ажиллаж байна.Анх эх барьсан хүүхэдмаань2.9 кг жинтэй байсан бөгөөд би их айж, сандарч байгаагүй ээ. Туршлагатай эмч нар зөвлөж, зааж сургадаг байсны ачаар өдий зэрэгтэй явна. Одоо ч гэсэн бид бие биенээсээ суралцсаар л байна.
-Та 32 жилийн хугацаанднийтхэдэн хүүхэд эх барьсан бэ? Ховд аймгийн хэмжээнд нярайн эндэгдэл хэр байна?
-Ер нь хүүхэд дунджаар 3-4 кг жинтэй төрдөг. Би эх баригчаар ажилласан энэ хугацаанд нийт 10 мянга гаруй хүүхэд эх барьж авсан. Жирэмсэн үеэс эх нь эмчийн хяналтад орж, дэглэм сайн барьсан үед хүүхэд эсэн мэнд бойжиж, хэвийн жинтэй төрдөг.
Харин эхийн бие махбодь, амьдралын түвшин, бусад хорт зуршил, ямар нэгэн өвчлөлт шалтгааны улмаасхүүхэддутуу буюу бага жинтэй төрөх явдал бий.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мөрдөж байгаа журмын дагуу 500 гр жинтэйгээс дээш төрөлтийг нярай гэж үздэг. Сүүлийн үед Ховд аймгийн хэмжээнд нярайн эндэгдэл буурсан үзүүлэлттэй байгаа.Ер ньэхийн хавсарсан өвчлөл их байгаа учраас эндэгдэл байсаар байна. Нярайн эндэгдлийг бууруулахад иргэдийн хариуцлага маш чухал. Жирэмсэн эхчүүд дутуу төрөхөөс урьдчилан сэргийлэх, ямар нэгэн зовуурь илэрсэн тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Мөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхдээ бэлтгэж, өөрийн мэдлэгээ дээшлүүлэн, эрүүл мэнддээ сайтар анхаарах хэрэгтэй гэж зөвлөе.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд амаржих үед нөхрийгөө хамт байлгах хүсэлтэй болсон. Аавууд энэ үед сэтгэл санааны хэр бэлтгэлтэй байдаг вэ?
-Төрөлт эмэгтэй хүн бүрийн хувьд харилцан адилгүй байдаг. Төрөлт зарим эмэгтэйчүүдийн хувьд маш их тэсвэр тэвчээр, анхаарал шаарддаг бөгөөд төрснийхөө дараа их туйлдаж ядардаг. Гэхдээ шинэ хүүхэдтэй болох гэсэн хүсэл, үртэй хүний жаргал нь тэдний өвдөлт, ая тухгүй байдлыг умартуулдаг.
Сүүлийн үедэмэгтэйчүүд амаржих үедээнөхрийгөө хамт байлгах тохиолдол байна. Аавууд ч гэсэн хүсэлт гаргавал зөвшөөрдөг. Гэвч зөвшөөрчихөөд яг төрөх цаг дөхөөд ирэхээр “айгаад” орж чаддаггүй.Заримдаа аавууд айж, сандраад “уйлах”, “муужирч унах”, “гарч гүйх” явдал байдагшүү.
Төрөх үеийн их өвдөлт зовуурийг харснаар эрэгтэй хүн эхнэрээ илүү их хайрлаж, уян зөөлөн сэтгэл нь улам нэмэгддэг гэж би боддог. Ингэснээр гэр бүлийн харилцаа, хандлага, цаашлаад үр хүүхдийнх нь амьдралд эерэгээр нөлөөлнө. Болж өгвөл бид хамтдаа байлгахыг зөвшөөрдөг. Гэхдээ мэдээж эмнэлгийн дүрмийг сахиж, халдвар хамгааллын дэглэм сайтар мөрдөх нь чухал юм.
-Та ихэр хүүхдийг эх барьж авч байсан уу?
-Би 5-6 удаа ихэр хүүхэд эх барьсан. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн онд хоёр ихэр хүүхэд эх барьж авсан.
-Та өөрөө хэдэн хүүхэд төрүүлсэн бэ?
-Би өөрөө таван хүүхэд төрүүлсөн. Төрөлт гэдэг нь умайн булчин тэлж, хүүхдээ доош шахаж гаргахыг хэлдэг. Умайн булчинд өвдөлт намдаах тариа хийхээр тухайн хүнд мэдрэгдэх өвдөлт багасч жигд сайхан төрдөг. Заримдаа их удаан, заримдаа олон цаг өвдөлгүй төрж байсан.
-Таны мэргэжлийн давуу тал юунд оршдог гэж үздэг вэ?
-Мэргэжил бүхэн сайхан. Хүн бүхэн өөрийн сонгосон мэргэжилдээ эзэн нь болж, зорилготой байхад амжилтад хүрдэг.
Эхийгамаржуулна гэдэг амаргүй. Эх баригчийн үйл хөдлөл бүр маш их хариуцлагатай байхыг шаарддаг.Тиймээс ямар нэгэн хүндрэл, эндэгдэлгүйгээр эхийг амаржуулж, хүүхдийг эх барих нь миний мэргэжлийн хамгийн бахархах зүйл юм.
Би ажил, амьдралтай минь залгуулж өдий хүргэсэн энэ мэргэжилдээ хайртай. Тухайн айл өрхийн “шинэ хүн”-ийг эх барих, тэдэнд инээд, баяр баясал, аз жаргалыг бэлэглэж, эх,үр хоёрыг эсэн мэнд уулзуулж байгаадаа баяртай байна.
Хүүхэд анхны амьсгал авч “часхийн” уйлах тэр үед л бид баярладаг. Дөнгөж төрсөн улаан нялзрай “амьтан”-г эхийнх нь цээжин дээр тавьж, амлуулах тэр мөч ямар сайхан,аз жаргалыг мэдрүүлдэг гэж санана. “Эх, хүүхэд хоёр эсэн мэнд амаржаасай” гэж бид залбирдаг юм. “Шинэ хүн”-ээ өлгийдөж авчихаад амьсгаа авч,дараагийн “шинэ ээжүүд”-ийг хүлээж суух нь үнэхээр сайхан байдаг даа.
-Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд хамгийн түрүүн юунд анхаарах вэ?
-Эрүүл хүүхэд төрүүлнэ гэдэг бол дан ганц эмэгтэй хүний хариуцлага биш. Жирэмсэн эмэгтэйд орчин, тойрон хүрээлж байгаа бүхий л хүмүүс хамаатай. Эрүүл хүүхэдтэй болохын тулд нөхөр ч гэсэн бие махбодь, оюун бодол, сэтгэхүй, үг, үйлдлээрээ ч “эрүүл” байх ёстой.
Хамгийн гол нь залуучууд гэр бүл төлөвлөлтөд сайтар анхаарах хэрэгтэй. Жирэмсэн болсон тэр үеэс эхлэн эмчийн хяналтад орох нь чухал.Учир ньохидын хувьд жирэмсэн болсноо мэдэлгүй хэзээ хойно мэдэж “асуудал үүсэх” тохиолдол гардаг.
Хяналтад орсон бол эмчийн зөвлөгөөг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнхийхэдч анхаарах ёстой. Сүүлийн үед жин ихтэй хүүхдүүд олноор төрөх болсон. Энэ нь ихэвчлэн жирэмсэн байх үедээ буруу хооллосонтой холбоотой. Мэдээж хамгийн чухал зүйл бол сэтгэл санаагаа тайван байлгаж, уурлаж бухимдахгүй байх, ажил амралтаа зөв зохицуулах, архи, тамхи хэрэглэхгүй, цахим хэрэглээнээс аль болох татгалзаххэрэгтэй юм.
-Төрж байгаа эмэгтэйчүүд янз бүрийн зан авир гаргана биз?
-Үйлчлүүлэгч дунд янз бүрийн зан авиртай хүмүүс бий. Дэглэм барихгүй өөрийнхөө дураар байх, гаднаас элдэв зүйл оруулах, өрөө тасалгаандаа бохир суух зэрэг эмнэлгийн дүрэм,холбогдохжурам зөрчих асуудал нэлээд гарна.
Зарим эмэгтэйчүүд хүүхдийг нь эх барих гэж байгаа эмч нарыг өшиглөх, уурлах явдал гардаг. Тэр болгонтой бид эв зүйгээр л харьцахыг хичээдэг.
Нэг удаа өвдөлтөөс шалтгаалан уйлж хашгиран, орон дээр тонгочоод “би төрмөөргүй байна” гэжбиднийгсандаргасан тохиолдол гарч байсан.
Бид аргадаж, учирлан ойлгуулж, загнаж нэг үзээд арай гэж төрүүлсөн. Сүүлд нь хэлсэн чинь ичээд, биднээс уучлал гуйсан. Ээжүүдийн аясыг дагаад “зөөлөн” байгаад байвал төрөхөд хүндрэлтэй байдаг. Тийм болохоор тухайн хүний зан ааш, үйл хөдлөлд нь тохируулан харьцах шаардлага гардаг юм.
Зарим ээжүүд төрөлтийн талаар ойлголтгүй байна. Тиймээс охидодбага наснаас ньэнэ чиглэлд мэдлэг олгох нь зүйтэй гэж боддог.
-Ахмадууд хүүхэд “эх барьсан ээж”-ийгээ дуурайдаг гэж ярьдаг?
-Зарим хүмүүс ийнхүү ярьдаг л юм. Дийлэнх хувь нь эцэг эхийнхээ геннийг өвлөж, багахан хувь нь “боож авсан эх”-ээ дууриадаг байж болох юмаа.
-Сүүлийн үед эмэгтэйчүүд хийсвэр хагалгаа хийлгэх тохиолдол бий. Энэ нь эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлэх үү?
-Хийсвэр хагалгаа эрсдэлтэй учраас хэн нэгэн хүний хүсэлтээр хийдэггүй. Зарим эмэгтэйчүүдийн хувьд хийсвэр хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай байдаг.Үүнийгэх, хүүхдийн талаас хагалгаа хийх заалт гаргаж байж шийддэг. Энэ хагалгааны үеийн эндэгдэл уламжлалт төрөлтийн үеэс тав дахин илүү байдаг ба цус алдалт, цусаар халдвар авах эрсдэл зэрэгтэй холбоотой.
Мөн үтрээ урагдах, эхэс нэмэгдэх зэрэг нь дараа дараагийн жирэмслэлтийг аюултай байдалд оруулах талтай. Хийсвэр хагалгаа хийхэд нэг л газраа зүсүүлж хийлгэдэг учраас олон дахин сорвижиж байгаа гэдэг утгаараа хүндрэл өгдөг явдал бий.
Тус хагалгааны дараа тухайн орчмоор өвдөж хөндүүрлэх, эдгэртлээ нэлээн удах асуудал гардаг. Энэ нь тухайн эхийн сүүний гарцад ч нөлөөлдөг. Хагалгааны дараа шархаа халдвар авахуулахгүй байхад анхаарч идээлэх, хавдах, цус алдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг сайтар хянах учиртай.
-Ер нь хэдэн насандаа төрөх нь зүйтэй вэ?
-Эрүүл мэндийн байгууллагын үзэж байгаагаар 21-34 нас төрөх боломжтой үе гэж үздэг. 34 наснаас дээш үед ходоод, дотор зэрэг эрхтэн системийн эмгэгт өртөх магадлалтай бөгөөд жирэмслэлт тээж чадахгүй гэсэн заалт байдаг. Судалгаагаар хожууүеийнанхны төрөлт ихсэх хандлагатай байгаа. Хожуу анхны төрөлтийн үед яс нь бэхэжсэн байдаг тул ихэнх нь хийсвэр хагалгаагаар төрж байна.
-Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Төрөх тасагт жилд хэдэн эх төрж байна?
-Аймгийн хэмжээнд жилд дунджаар 2300 гаруй эхийг эсэн мэнд амаржуулж байна. Тус тасагтжирэмсэн эмэгтэйчүүдийн 86.7 хувь нь төрдөг.Иймээснярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А|49 дүгээр тушаалаар “Нярайн эмгэг судлалын тасаг” байгуулсан. Ингэснээр нярай хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэх, нярайн эмгэгийг эрт илрүүлэн эмчлэхэд чухал ач холбогдолтой болсон.Мөн 24 цагаар нярайн нарийн мэргэжлийн эмч тусламж үйлчилгээ үзүүлж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсанбайгаа.
-Та “Олон улсын эх баригчдын өдөр”-ийг тохиолдууланмэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Монголын өнцөг булан бүрт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхан, эх баригч нартаа баярын мэнд хүргэж, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
-Ярилцсанд баярлалаа.