Газар тариалангийн услалтын системийг сайжруулна

290
Сэргээн Босголт Зээлийн (KFW) банкны Монгол дахь төлөөлөгчийн газраас энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн удирдлагуудтай уулзалтхийжээ.

Уулзалтын хүрээнд “Биологийн олон янз байдлыг xaмгaaлax, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох”(БОЯБХУАӨДЗ) төслийн хоёрдугаар шатны хэрэгжилт, 2020-2021 оны ажлын тайлантай танилцав. Мөн тус төслийн хоёрдугаар шатны хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжиж буй дэд төслийн явцтай танилцах, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцсэн юм.
Энэ үеэр орон нутгийн удирдлагуудын зүгээс төслийн хүрээнд хог хаягдлын менежментийн загвар төлөвлөгөө гарган хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллахыг хүслээ. Мөн орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийг бууруулах зорилгоор Мянгад сумын Чацарганат багийн Улиастайн аманд байрлах “элэгний рашаан”-ыг савлах эко үйлдвэрийн төслийн саналыг танилцуулж, төслийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн гэж албаны эх сурвалж хэлэв.
Түүнчлэн нутгийн иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, газар тариалангийн услалтын системийг сайжруулах, Буянт голын урсацыг нэмэгдүүлэх, хөв цөөрөм байгуулах чиглэлээр хамтран ажиллах зэрэг нэлээд санал тавьсан байна.
Төслийн нэгдүгээр шат 2015-2021 онд зүүн болон хангайн бүсэд хэрэгжсэн бол хоёр, гуравдугаар шатыг 2020-2027 он хүртэлх хугацаанд баруун бүсэд хэрэгжүүлнэ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn