Ховд аймгийн наадамд аймгийн заан Ц.Төмөрцоож түрүүллээ

537



Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд128 бөх барилдаж, Мөст сумын харьяат, аймгийн заан Ц.Төмөрцоож долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ.

Харин Дөргөн сумын харьяат залуу бөх Г.Дармаажанцан үзүүрлэж, аймгийн заан цол хүртлээ.Мөн Булган сумын харьяат, аймгийн арслан Д.Бадамгарав, харцага Б.Анхжаргал нар шөвгөрсөн юм. 

Ийнхүү энэ жилийн наадмаар нэг аймгийн арслан, заан цолтон шинээр төрөн гарч буйгаараа онцлогтой.


Энэ жилийн наадмаар өсвөрийн 32 бөх барилдав


Ховд аймгийн баяр наадмын өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх барилдсан юм. Үүнд   Эрдэнэбүрэн сумын харьяат, Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Ө.Золбоо түрүүллээ. Харин Мөнххайрхан сумын харьяат, Лаборатори нэгдүгээр сургуулийн сурагч Н.Нямзарилаг үзүүрлэв.

Мөн Манхан сумын сургуулийн сурагч Л.Сүхболд, Үенч сумын сургуулийн сурагч Б.Ариунболд нар шөвгөрсөн юм. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn