“Бууриа цэвэрлээд нүүцгээе” аяныг эхлүүллээ

339


Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд870 гаруйайлөрх зусланд гарсан.Улмаар зуслангийн айлууд нүүж, бууриа цэвэрхэн хүлээлгэн өгөх хугацаа болж байна.

Мэргэжлийн байгууллагуудаас “Бууриа цэвэрлээд нүүцгээе” аян эхлүүллээ. Энэ хүрээнд зусланд гарсан айл өрхүүд энэ оны есдүгээр сарын 04-06-ны өдөр нүүхдээ гэрийнхээ орчны 20 метр газрыг цэвэрлэж, хог хаягдлыг хогийн цэгт үлдээх, ашигласан нүхэн жорлонг булж дарсан байхыг мэргэжилтнүүд уриалав.

Энэ өдрүүдэд хог ачих машин Буянт голын зуслангийн бүсэд үйлчлэх юм.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn