Ховд аймагт гэрийн ажиглалтад 2028 иргэн бий

291

Коронавирусний халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор Ховд аймгийн хэмжээндгэрийн ажиглалтад байгаа иргэд хорио цээрийн дэглэмийг мөрдөж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийжээ.

Аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад энэ оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 2028 иргэн байна. Тэгвэл Ховдаймгийн Эрүүл мэнд, Онцгой байдал,Цагдаа, Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын төлөөллүүд хамтран энэ оны 12 дугаар сарын 15-18-ны өдөр коронавирусний халдварын бүс нутаг \Улаанбаатар хот, зарим аймаг\-аасирсэн иргэдийггэрийн ажиглалтад байж, дэглэмсахиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.

Энэ хүрээнд 964 өрхийн 1279 иргэнийг шалгасан байна.Улмаархорио цээрийн дэглэмтэй холбоотой гарсан шийдвэр, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг танилцуулж, гарын авлага материал тараажээ. 

Хяналт шалгалтын явцад хэд хэдэн зөрчил бүртгэгдсэн. Иймээс иргэд мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг мөрдөж, гэрийн ажиглалтад 14 хоног байх хугацаандаа гадуур явахгүй, айлд зочлохгүй, зочин урихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.  

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn