Германы хамтын ажиллагааны төслийн зөвлөхүүд Ховд аймагт ажиллана

496

Германы хамтын ажиллагааны төслийн зөвлөхүүд Ховд аймагт ажиллахаар болжээ. Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр, "Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар эко системийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь" (SPACES) төслийн удирдагч Др.Михаэл Трокенбродт нар энэ оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Хөгжлийн зөвлөх ажиллуулах тухай гэрээ байгуулсан байна.
Ховд аймагт хоёр жилийн хугацаанд SPACES төслийн олон улсын зөвлөх болох х.Миеке Куитерс, х.Ракуэл Нергер, мэргэжилтэн К.Сакин тэргүүтэй баг хамт олон ажиллана.
Тэд тусгай хамгаалалттай газрын хоёр кластерт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орлогын өөр эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.
Ингэснээр байгаль орчныг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой хөгжлийн суурь нөхцөлийг сайжруулахад хувь нэмэр оруулах аж. Төслийг ХБНГУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) хамтран хэрэгжүүлж буй.

Н.Лхагва
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn