Ховдод халдварын батлагдсан тохиолдол 14928 боллоо
Ховд аймагт өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 104-өөр нэмэгдэж, нийт 14928 боллоо. Энэ сарын 27-ны өдрийн байдлаар нийт 507 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 55 нь 0-18 насны хүүхэд, 40 нь жирэмсэн эх байна. Биеийн байдал нь маш хүнд онош бүхий нэг, хүнд 27, хүндэвтэр 187, хөнгөн 292 хүн байгаа аж.
Одоогийн байдлаар нийт 1465 хүн гэрээр эмчлүүлж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 196 хүн гарчээ. Ингэснээр халдвар авсан нийт 12860 хүн эдгэрчээ.
Харин халдварын улмаас нас баралт нийт 19 бүртгэгдсэн.