Цасан шуурганд төөрсөн 72 настай малчныг гурав хоногийн дараа эсэн мэнд олжээ
![](http://nutag.mn/uploads/posts/2024-02/medium/1708576487_casan-shuurgand-trsn-72-nastay-malchnyg-gurav-honogiyn-daraa-esen-mend-olzhee.jpeg)
Өнгөрсөн баасан гарагаас эхэлсэн шуурганы үеэр Ховд аймгийн Үенч сумын Улиаст багийн малчин 72 настай Б нь хоёрдугаар сарын 16-наас хойш сураггүй алга болсон гэх дуудлага, мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдээд байсан юм.
Тухайн иргэнийг Булган сумын Онцгой байдлын газар, цагдаагийн хэлтсийн алба хаагч нар хайж, гурван хоногийн дараа иргэнийг эсэн мэнд олжээ.