Хүүхэд, залуусыг хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил эхэлжээ
Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Залуучуудын хөгжлийн сарын аян”-ы хүрээнд "Нэг залуу-нэг сэтгэл" уриан дор өсвөр үеийн хүүхэд, залуусыг хорт зуршилд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажил эхлүүллээ.
Энэхүрээнд 20 гаруй хүнсний дэлгүүр,баар, үйлчилгээний газарт насанд хүрээгүй буюу 21-ээс доош насны хүнд архи,тамхи худалдан борлуулахгүй байх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэгтанилцуулж байна.
Мөн тус байгууллагын ажилтнууд өсвөр насны хүүхэд,залуусыг хорт зуршилт автахгүй байхад дэмжлэг үзүүлж үйлчилгээний газруудыг хамтран ажиллахыг уриалав. Үүнээс гадна"Хорт зуршилгүй 21 нас" зурагт хуудсыг байршуулж байгаа юм.