Буянт гол дагуух 3 тонн хог хаягдлыг цэвэрлэв

439
Иргэдийн санал хүсэлтийн дагуу Буянт голын ай сав орчимд зориулалтын бус газартхаясан хог хаягдлыг цэвэрлэлээ. Энэ удаагийн цэвэрлэгээний ажлыг Ховд аймгийн БОАЖГ, УЦУОШТ, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Ойн анги гэсэн дөрвөн байгуулага хамтран зохион байгуулсан. Улмаар тус байгууллагуудын нийт 50 гаруй ажилтан оролцсон юм. Тэд төв цэнгэлдэх хүрээлэн, усан байгууламжийн ойролцоо буюу Буянт гол дагуу нийт 5 га газарт цэвэрлэгээ хийсэн.
Ингээд 3 автомашин буюу 3 тонн орчим хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна. Байгаль орчны салбарын холбогдох хууль, журмын дагуу иргэд зориулалтын бус газарт хог хаяхгүй байхыг мэргэжилтнүүд уриаллаа. Цаашид холбогдох байгууллагын зүгээс төв цэнгэлдэх хүрээлэн, усан байгууламжийн ойролцоо буюу Буянт гол дагуу мэдээллийн самбар байршуулах, камержуулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ.  

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn