Шувуу агнахгүй байхыг анхаарууллаа

364
Нүүдлийн шувуу ирж байгаатай холбогдуулан шувууны томуу /H5N1/ болон бусад гоц халдварт өвчний вирус зөөвөрлөгдөн ирэхийг үгүйсгэхгүй. Иймд иргэд нуур, булаг шанд, голын усыг түүхийгээр уухгүй, шувуу агнахгүй байхыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраасанхаарууллаа.
Энэ оны дөрөвдүгээр сарын 05-ны өдөр Дөргөн сумын нутагт нэг бор галуу шувуу үхсэн байна гэх мэдээлэл холбогдох байгууллагад иржээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн БОАЖГ, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж байна. Тухайн шувуунд шарх авсан, гэмтсэн сорив байхгүй. Тиймээс шувууны үхсэн шалтгааныг нарийвчлан тогтоох зорилгоор үзлэг, шинжилгээ хийж байгаа гэнэ. Одоогийн байдлаар шинжилгээний хариу гараагүй байгаа аж.   

Н.Лхагваскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khovd.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Khovd.nutag.mn